Шууд Chart

Хорт хавдрын эмчилгээнд ахиц гаргах төслийн талаар хэлэлцэж байна

2014-07-01 10:24:05

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Стереотактикт туяа эмчилгээний технологийн хэрэглээг сайжруулан хорт хавдрын эмчилгээнд ахиц гаргах” төслийн удирдагч нарын уулзалт болж байна.

Уулзалтад Австрали, Бангладеш, Хятад, Энэтхэг, Япон,  Камбож, Филиппин, БНСУ, Сингапур, Шри Ланка , Тайланд  зэрэг орнуудын 20 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
 
Төсөл хэрэгжсэнээр цаашид Стереотактикт технологийг үр өгөөжтэй аюулгүй ашиглах, элэгний болон уушгины хорт хавдрын үед Стереотактикт технологийн протокол ашиглах боломжтой болох ба хамтын ажиллагааны хүрээнд гишүүн орнууд харилцан мэдээ, мэдээлэл, туршлага солилцох боломж бүрдэнэ гэж холбогдох албаныхан үзэж байна.
 
Одоогийн байдлаар Монгол Улсад цацраг идэвхт үүсгүүр ашиглан жил бүр 8000 гаруй өвчтөнд оношлогоо, эмчилгээ хийгдэж хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд  ашиг тусаа өгч байгаа  аж.
 
Онцлоход, Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний гишүүн орны хувьд цөмийн технологийн энхийн хэрэглээний бодлогыг биелүүлэн, бусад гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн цөмийн технологийг энхийн зорилгоор дэлхийн нийтэд ашиглах үйл ажиллагааг дэмжин ажилласаар байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хорт хавдрын эмчилгээнд ахиц гаргах төслийн талаар хэлэлцэж байна  
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй