Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022-10-17 11:12:30

2022 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж бага зэрэг хүйтэрнэ, бусад хугацаанд өдөртөө дулаарна.

Хур тунадас: 18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, бусад хугацаанд өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 4103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй