Шууд Chart

Эрдэнэбулган сум "бүл" нэмлээ

2014-07-01 10:36:53

Архангай аймгийн Эрдэнэбулган сум шинээр баг үүсгэн байгуулахаар боллоо.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу Эрдэнэбулган сум одоогийн 1-р багийн Тамир, Хангай хорооллын, 4-р багийн ус цаг уур, ОАЖН, Эрчим хорооллуудын нийлсэн 565 өрхийн 1905 иргэдээс бүрдсэн долоодугаар багийг үүсгэн байгуулахаар болсон байна.

Одоогоор тус багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнд газар олгож байгаа учир дээрх тоо улам өсөх хандлагатай байгаа аж. Шинэ баг нь 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн  албан ёсоор төрийн захиргааны нэгжид тооцогдон үйл ажиллагаагаа явуулах юм. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эрдэнэбулган сум "бүл" нэмлээ  
Үзсэн: 1402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй