Шууд Chart

Финландын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг хүлээн авч уулзав

2022-10-18 12:35:44

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Финландын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, байгаль орчин, ойн аж ахуй, соёл, хүнсний хангамж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван дөрөвдүгээр хуралдаан энэ өдөр Улаанбаатар хотноо амжилттай болсныг тэмдэглэв.


Финландын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг хүлээн авч уулзав  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй