Монгол Улсын Засгийн газар, Швейцар улсын Засгийнгазрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Новартис аксес" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон.
Тус үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард ЭМС-ын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийнимпортын лицензийг олгож байсан. Харин 2022 оны зургаадугаар сард ЭМС-ын А/332 дугаар тушаалаар дотоодын компаниудад импортын лицензийг олгож ЭМДЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, "Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн 16 төрлийн эмийг манай улсад бүртгэлээ.
"Новартис аксес" хөтөлбөр нь Швейцар улсад төвтэй, "Новартис" компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр юм. Хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой юм.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголд төдийгүй дэлхийд нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 16 төрлийн нийт 24 эмийг үйлдвэрээс гарах зардлаар буюу 1$-ийн үнээр Монгол Улсад нийлүүлэхээр хөтөлбөрийн хүрээнд 5 жил үргэлжлэх гэрээ байгуулаад ажиллаж байна.
Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс жилд дунджаар ЭМДС-ын 9 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж гарч байна.
"Новартис аксес" хөтөлбөрт хамрагдахэдгээр эмүүд нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, Монгол Улсад хамгийн олон удаа жороор олгосон эдгээр эмүүдийг үйлдвэрийн үнээр авч албан ёсоор бүртгэж авснаар хөнгөлөлттэй үнээр улс орон даяар худалдаалагдах боломж бүрдсэн.
Маргаашнаас эхлэн ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эм ханган нийлүүлэх газруудад тодорхой чиглэлүүдийг хүргүүлнэ. Ингэснээр эдгээр эмүүд улс орон даяар бүх эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэгдэж, иргэд даатгуулагчид хөнгөлөлттэй өргөн хэрэглэгдэх 16 нэр төрлийн эмийг хямд үнээр авах боломж бүрдэж байна.
Хөтөлбөрт хамрагдсан 16 нэр төрлийн эм нь эмийн хатуу зохицуулалттай Австри, Герман, Польш, Словени, Испани, Швейцар зэрэг 6 оронд үйлдвэрлэгдсэн.
"Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд 16 төрлийн эмийг 1 доллараар нийлүүлэх боломжтой боллоо | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.