Өчигдөр болсон Цагаан хөтөлийн бага сунгаанд өмнөх сунгаануудаас хамгийн олон морь шандас сорин уралдаж, хэний хурдан ажнай уяа сойлго нь таарч өнгөтэй, хурдтай байгааг харууллаа.
Энэ сунгааны азарга, их насанд 120 хурдан ажнай гараанаас гарсан бол хязаалан, шүдлэн бас л 100 гарч уралдлаа. Азарганд энэ жилийн Дүнжингаравын эрлийз насны түрүү, Улсын алдарт уяач Н.Даш-Өлзийн зээрд түрүүлсэн бол А.Ариунсайханы хөөрхөн зээрд аман хүзүүдэж, Улсын алдарт уяач Д.Баяраагийн хүрэн гурваллаа.
Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр дөрвөөр орж ирсэн. Даага наснаасаа хойш айраг, түрүү алдаагүй уг хурдан хүлэг энэ жилийн эрлийз насны тааварт багтаад байгаа.
"Морин эрдэнэ" галын Н.Базаргарьдын хонгор азарга, Г.Батхүүгийн мэнгэт хул азарга бас л дээгүүр давхижээ.
Их насанд Н.Базаргарьдын хонгор халзан /түүний хурдан халзангаас өөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын унаган адуу/ морь өнгөлсөн бол Ерөөлтийн халзан аман хүзүүджээ.
Цагаан хөтөлийн сунгаанд олон морь уралдав | ||
Үзсэн: 1159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.