Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд "PLAYTIME-2014" амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор долоодугаар сарын 19, 20-нд Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн "PLAYTIME-2014" наадам "VIP zone"-ыг анх удаа оролцогчдодоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. "VIP zone" тасалбарыг 2014 оны зургаадугаар сарын 23-ний өдрөөс Хай-Фай Рекордсын салбаруудаар 100.000₮ худалдаалах аж.
Харин наадмын тасалбар www.easyticket.mn, Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30.000₮, хоёр өдрийн тасалбарыг 45.000₮, долоодугаар сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35.000₮, хоёр өдрийн тасалбарыг 55.000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40.000₮, хоёр өдрийн тасалбарыг 60.000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэх юм байна.
"PLAYTIME-2014" амьд хөгжмийн наадмын тасалбарыг үнэгүй хүргэнэ | ||
Үзсэн: 1306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.