
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо 2022 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал (Гаагийн бага хурал)-ын “Ази, Номхон далайн бүс нутгийн долоо хоног-2022” арга хэмжээнд илтгэл тавьж оролцлоо.
Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Засгийн газар 2021 онд Гаагийн бага хурлын 89 дэх гишүүнээр элссэнийг онцлон дурдаад тус байгууллагаас олон улсын хувийн эрх зүйг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Гаагийн бага хурлаас баталсан Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай 1993 оны конвенц, Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай 1961 оны конвенц, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1954 оны конвенцийн Монгол Улс дахь хэрэгжилт болон практикт тулгарч буй хүндрэл, цаашид нэгдэн орохоор судалж буй олон улсын баримт бичгийн талаар тус тус танилцууллаа.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
“Ази, Номхон далайн бүс нутгийн долоо хоног-2022” арга хэмжээнд оролцлоо | ||
Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.