Шууд Chart

СЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар 5 эмч, мэргэжилтнийг байранд оруулжээ

2022-10-20 14:24:00

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ жил Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Энэ хүрээнд СЭМҮТ эмч, ажилтнынхаа үндсэн цалинг 20-35 хувиар нэмж, таван ажилтандаа байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгосон билээ.

Харин тус ажилчид буюу СЭМҮТ-ийн их эмч Э нь Офицер хороолол, сувилагч Л нь Өрнөх хороолол, туслах сувилагч Г нь Харуул алтай хороолол, цахим бүртгэгч Н нь Өсөх дэнж хороололд орох захиалгын гэрээг хийсэн бол, сувилагч О нь Дэвжих өргөө хотхонд орон сууц авахаар болж, гэрээгээ байгуулжээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

СЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар 5 эмч, мэргэжилтнийг байранд оруулжээ   
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй