Японы авто машины “Хонда” концерн "HondaJet" хэмээх нисэх онгоцны анхны туршилтын нислэгийг амжилттай хийжээ.
84 минутын турш хийсэн туршилтын нислэгийг Америкийн Хойд Каролина мужийн нутаг дэвсгэрт явуулсан байна. Тус компанийн ерөнхийлөгчийн хэлснээр, ойрын үед тэд дэлхийд хамгийн хөнгөн онгоцыг зах зээл дээр гаргах нь тодорхой болжээ.
"HondaJet" нь төрийн зүгээс ямар нэгэн дэмжлэг аваагүй хувийн компанийн бүтээсэн Японы анхны онгоц болох юм.
Бизнес зэрэглэлийн авсаархан онгоц нь найман хүний суудалтай бөгөөд 13 километрийн өндөрт, цагт 770 километрийн хурдтай нисэх чадвартай аж.
"HondaJet"-ийг ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Уг онгоцны үнэ ойролцоогоор 4.5 сая ам.доллар байх гэнэ.
“Хонда” компани онгоц туршжээ | ||
Үзсэн: 1844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.