Шууд Chart

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна

2022-10-21 10:16:33

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан тушаал гаргаж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
 
Тус стандартыг баталснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлууд хийнэ.
 
Мөн салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан стандартыг тухай бүр нь шинэчлэн боловсруулах юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй