Шууд Chart

"Эмэгтэй таны оролцоо" чуулга уулзалт болжээ

2014-07-01 13:41:20

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар баг эмэгтэйчүүдээ хамруулсан “Эмэгтэй таны оролцоо” анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. 

 

Чуулга уулзалтад багийн 262, бусад багаас урилгаар 73, нийт 335 эмэгтэй оролцсон байна. Энэхүү арга хэмжээнд Монгол суу ухааны манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон, Хатан ухаан танхимын дарга М.Мөнхзаяа нар “Монгол  хатан цэцэн ухаан”, “Монгол гэргий мэргэн ухаан” лекцээ уншжээ.
 
Мөн багийн ИНХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шалгаруулсан, 10-аас дээш жил хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 23 өрхийг “Хөдөлмөрч гэр бүл”-ээр  тодруулж алдаршуулсан бол чуулганд оролцсон эмэгтэйчүүдэд зориулан Хөгжимт драмын театрын хүндэтгэлийн концертыг сонордуулжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Эмэгтэй таны оролцоо" чуулга уулзалт болжээ  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй