
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Цахим шилжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөхөөр боловсруулсан уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин төслийн 1, 4 дэх заалтыг хасах, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг нар төсөлд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт төрийн аудит хийлгэх зэрэг санал гаргаж байв.
Ингээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив
ИЦББХ: Байнгын хорооны тогтоолын төслийг батлав | ||
Үзсэн: 254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.