Шууд Chart

“Шар дарцаг” аян үргэлжилж байна

2022-10-25 12:01:35

НЗДТГ-аас 2021 онд Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг санаачлан хэрэгжүүлж байсан.

Уг аянд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд идэвх санаачилгатай оролцсон төдийгүй орон нутагт дамжин хэрэгжүүлсэн. Зам тээврийн осол гэдэг бол бидний хайхрамжгүй, болгоомжгүй, хэнэггүй байдлаас үүдэн гардаг бөгөөд жолооч нарыг илүү хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Аяныг есөн дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Нийтийн тээврийн газар хамтран зохион байгуулж байна.


“Шар дарцаг” аян үргэлжилж байна  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй