Шууд Chart

Гол усны аюулаас сэрэмжлүүлж байна

2014-07-01 16:11:04

Буянт, Ховд гол орчмоор үерийн аюултай түвшинг, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум, Орхон голын дунд хэсгээр, түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Төгрөг сум Манхан сум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэсэн байна.

Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэд үер усны аюул, гол усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
 
Дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гол усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй