2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд тэдний асран хамгаалагч нарт зориулж, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, дэмжлэг үзүүлэх эрүүл амьдралын мэдлэг чадварыг гэр бүлд нь олгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд үйл ажиллагааны хүрээнд хүүхэд, асран хамгаалагч нарт “Амны хөндийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт”, “Хоол хүнсний бүтээгдэхүүний” талаарх сургалт зохион байгуулж, таван төрлийн гарын авлага материаллыг бэлтгэн сурталчиллаа.
Мөн хүүхдүүдийн асран асран хамгаалагч, тус төвийн багш, ажилчид 72 хүнд ясны сийрэгжилтийн хяналт үзлэг оношилгоог хийж, эмчилгээ, зөвлөгөө өглөө.
Тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдний асран хамгаалагчид зориулсан эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа боллоо | ||
Үзсэн: 376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.