Шууд Chart

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1518 иргэн, албан тушаалтныг хамруулав

2022-10-26 10:32:31

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Соёлын сайд, нийслэлийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон ажиллав.

“Төрийн өмчит Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын Үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн цахим хуудсанд мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийж, цэрэг татлагын 2022 оны II ээлжийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэлийн явцад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц учир шалтгааныг илрүүлэх чиглэлээр нийслэлийн 6 дүүргийн цэргийн штаб болон цэрэг татлагын байранд ажиллалаа.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1518 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.


АТГ: Авлигын эсрэг сургалтад 1518 иргэн, албан тушаалтныг хамруулав  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй