Шууд Chart

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атештай уулзалт хийлээ

2022-10-26 11:30:17

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өчигдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атештай уулзалт хийлээ.

Уулзалтаар БХБЯ, тус улсын Байгаль орчин, хот байгуулалтын яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлын хүрээнд харилцан санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тээвэр, аялал жуулчлал, шинэ хот төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав.

Хоёр улсын яам хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг талууд ирэх оны нэгдүгээр улиралд Барилга хот байгуулалтын сайдыг Турк улсад ажлын айлчлал хийх үеэр зурж баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж: БХБЯ


Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атештай уулзалт хийлээ  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй