Шууд Chart

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг 89 эмнэлгийн эмчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сан хариуцна

2022-10-26 13:23:04

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд 16 оношийн бүлэг хамаарах бөгөөд нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч иргэн хамтын төлбөрөөр төлөхөөр зохицуулагдсан байдаг.

Аравдугаар сарын байдлаар дээрх тусламж, үйлчилгээг үзүүлсэн 110 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас нийт 23.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Даатгуулагч та уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний нийт зардлын төлбөр болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийг ЭНД  дарж аваарай.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг 89 эмнэлгийн эмчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сан хариуцна  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй