Шууд Chart

ЗБОСИТБ-ын нэгдсэн чуулган "Уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин ба орон нутгийн хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд үргэлжилж байна

2022-10-27 16:22:19

Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган /ЗБОСИТБ/-ы эхний өдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ.
 
Хурлаар салбарын хөрөнгө оруулалтын орчин болоод орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад талуудын идэвх, үүрэг оролцоог хангах асуудлыг хөндөнө.
Энэ хүрээнд Бичигт боомтын гаалийн үйл ажиллагааны өнөөгийн байдал сэдвээр Бичигт дэх гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Ц.Хашцагаан, Хавирга, Эрээнцав боомтуудын гаалийн үйл ажиллагааны өнөөгийн байдал сэдвээр Дорнод аймгийн Гааалийн газрын дарга Б.Гэрэлт-Од, Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хууль, эрх зүйн уялдаа сэдвээр МУУҮА-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа, “Цайрт минерал” ХХК-ийн ОНХАГ-ний хэрэгжилт сэдвээр “Цайрт минерал” ХХК-ийн төлөөлөл, “Монголросцветмет” компанийн ОНХАГ-ний хэрэгжилт сэдвээр тус компанийн төлөөлөл, мөн Орон нутагт уул уурхайн ил тод байдлыг хангахад тулгарч буй сорилт, бэрхшээл, туршлага сэдвээр Дорнод аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Л.Нямсүрэн нар итгэл тавьж, дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Эх сурвалж: УУХҮЯ

ЗБОСИТБ-ын нэгдсэн чуулган "Уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин ба орон нутгийн хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд үргэлжилж байна  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй