
Хөшигийн хөндий дэх Ухаалаг, Ногоон хотын бүтээн байгуулалтын дэд бүтэц, төлөвлөлтийн ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, Хот байгуулалтын яаманд ажиллаж байна.
Төв аймгийн Хөшигийн хөндий дэх Ухаалаг, Ногоон хотыг шинээр төлөвлөж байгуулсанаар
• Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих;
• Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, ажлын байрыг орон нутагт бий болгох;
• Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, шинэ боловсон хүчин, туршлагыг түгээх, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх;
• Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх;
• Үндэсний соёл, иргэншлийн өв уламжлалыг хадгалсан дэлхийн жишигт нийцсэн эрүүл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан ногоон, ухаалаг хотыг байгуулна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, Хот байгуулалтын яаманд ажиллаж байна | ||
Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.