52 настай Маргарет хэвлийгээр нь өвдсөн зовиуртай эмнэлэгт хүргэгджээ. Рентген зургаас үзэхэд, түүний ходоодонд янз бүрийн гадны зүйл байгаа нь тодорхой болсон байна.
Ингээд эмэгтэйд яаралтай хагалгаа хийж, хоолны халбага, сэрээ гаргаж иржээ. Голланд эмэгтэйн ходоодонд 78 ширхэг халбага, сэрээ байжээ.
Хожим нь Маргарет мөнгөн халбага, сэрээ идэх хүсэлдээ автсан тул биеэ барьж дийлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өмнө нь уг эмэгтэй халбага, сэрээ иддэг хоббитой байжээ.
Эдүгээ тэрбээр сэтгэлзүйчид хандан эмчлүүлж байгаа гэнэ.
78 ширхэг халбага, сэрээ залгисан байжээ | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.