
Уул уурхайн салбарын орон нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл сэдвийн хүрээнд зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт үргэлжилж байна.
Чуулганы хоёр дахь өдөр ОҮИТБС-ын ач холбогдол сэдвээр ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Орон нутагт уул уурхайн ил тод байдлыг хангахад тулгарч буй сорилт бэрхшээл, сайн туршлага сэдвээр Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, Дорнод аймгийн ХОХБХ-ийн дарга Ц.Нямсүрэн, Сүхбаатар аймгийн ХБТХОХ-ийн дарга Х.Энхцэцэг, Байгаль орчин, уул уурхайн салбарын хууль эрх зүйн амин чухал зохицуулалтууд ба мэдэх эрх сэдвээр ТАН эвслийн зохицуулагч Ц.Туяацэцэг, Зүүн бүс дэх байгаль орчны хяналт мониторингийн үр дүн сэдвээр МБОИЗ-ийн гишүүн, Биологийн ухааны доктор Ж.Оюунмаа, Ураны салбар дахь төрийн хяналт, хариуцлагыг сайжруулахад анхаарах нь сэдвээр ТАН Эвслийн гишүүн, “Их, бага баян шарга” ТТБ-ын тэргүүн Л.Бор, Дорнод аймгийн Баяндун сумын ХОБОМ-ийн туршлага сэдвээр ТАН эвслийн гишүүн, “Онон-Улз голынхон хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг, Газрын тосны олборлолт: Нийтийн эрх ашиг сэдвээр ТАН эвслийн гишүүн, “Ил тод сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


Эх сурвалж: УУХҮЯ
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт үргэлжилж байна | ||
Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.