Шууд Chart

“2016 оны наадмаар ес хоног амарна”

2014-07-02 10:34:06

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хаалтын хуралдааны үеэр амжиж баталсан хуулийн төслүүдийн нэг нь наадмаар тав хоног амрах тухай хуулийн төсөл юм.

Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихдаа хуульд заасан наадмын амралтын гурван өдөрт нь бямба, ням гараг таарсан тохиолдолд нөхөж амрах зохицуулалт байдаггүй тул ийнхүү тав хоног амрахаар санал оруулж байна хэмээн тайлбарласан.
 
Уг саналыг байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааны үеэр гишүүдийн олонх дэмжин баталснаар энэ жилийн наадмаар долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар болсон.
 
Харин хуулийн төсөл батлагдсан даруйд эрхэм гишүүд цаашид наадмаар хэд хоног яаж амрахаа тооцсон бололтой. УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа “2016 оны наадмаар хуулиар 5 хоног, weekend-ээр 4 хоног, нийт 9 хоног амрах нь” хэмээн жиргэжээ.
 
Урин дулааны цагт ийнхүү олон хоног амарч байгаа нь төрийн түшээдэд таалагдаж байгаа бололтой.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“2016 оны наадмаар ес хоног амарна”  
Үзсэн: 4961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй