Шууд Chart

УИХ: Байнгын болон дэд, түр хороод ирэх долоо хоногт...

2022-10-30 17:30:40

Монгол Улсын Их Хурлын байнгын болон  дэд, түр хороодын ирэх долоо хоногт /2022.10.31-2022.11.03/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.10.31/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

13.30

“Их Эзэн Чингис хаан”

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”


МЯГМАР ГАРАГ /2022.11.01/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

11.00

“Их засаг”

3

Түр хороо /Ковид-19/

·      Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Удирдамж батлах тухай/

·      Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

15.00

“Их Эзэн Чингис хаан”


ЛХАГВА ГАРАГ /2022.11.02/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл “Байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай”

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 


УИХ: Байнгын болон дэд, түр хороод ирэх долоо хоногт...  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй