
Азийн цөмийн хамтын ажиллагааны форум /АЦХАФ/-ын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байна.
Сайд нарын түвшний уулзалт нь тус форумын удирдах дээд байгууллага бөгөөд жилд нэг удаа хуралддаг. Уулзалт бүрээр форумын үйл ажиллагаа, бодлого, төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргадаг.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тус 23 дугаар уулзалтад БНХАУ, Бангладеш, Индонез, Казахстан, БНСУ, Малайз, Монгол, Филлиппин, Тайланд, Вьетнам, Австрали, Япон зэрэг 12 орны Цөмийн энергийн салбарын удирдах дээд албан
тушаалтнууд танхим болон цахим хосолсон хэлбэрээр оролцоно.
Мөн “Хорт хавдрын эмчилгээнд цацраг туяа ашиглах” чиглэлд болон анагаах ухаанд цөмийн технологийг ашиглаж буй туршлагаа хуваалцах, Азийн бүс нутагт хорт хавдрын туяа эмчилгээг өргөжүүлэх, үүний тулд АЦХАФ-ын туяа эмчилгээний төслийг тасралтгүй дэмжих, туяа эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх, ашиглах чиглэлээр олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцож, сайд нарын хамтарсан тунхаглал гаргах юм.
Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалт болно | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.