Шууд Chart

Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тогтмол зарлана

2014-07-02 11:32:44

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2012 оны хагас жилээс эхлэн Тэнгис, Өргөө кино театруудад гарч буй кино жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн.

Тэгвэл  энэ сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд номын борлуулалт болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж, хэрэглэгч, уншигчдад зарладаггүй хэвээр байна.  Томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их борлогдсон номын жагсаалтыг гаргаж хэрэглэгчиддээ мэдээлж ирсэн хэдий ч энэ нь хэтэрхий хязгаарлагдмал үзүүлэлт юм.
 
Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд буй бүх номын дэлгүүрүүдээс ирсэн шилдэг 10 номын жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.
 
 
 
 
Д/д
Номын нэр
Зохиогч
Тоо
1
Тавилан
Л.Сарантуяа
530
2
Сорхугтани
Б.Сарантуяа
276
3
Усан доогуур 20 бээр аялсан нь
Мир хэвлэлийн газар
258
4
Тэнгэрийн таалал
Л.Сарантуяа
224
5
Луун шивээст охин
Стиг Ларсон
214
6
Цагаан могой
Мир хэвлэлийн газар
180
7
Эрдмийн тулгуур 3-5 нас
Юнгэрэн, Лхамсүрэн
152
8
Амжилтийн тарни
Т.Бадамзул
148
9
Өөдөө тэмүүл
Шейрил Сандберг
136
10
Алтангэрэл судар
С.Гантөмөр
135
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тогтмол зарлана   
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй