Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

2022-10-31 12:40:22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв.

Эмгэнэлд,

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд  гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд Бүгд Найрамдах Солонгос Улсын ард иргэдтэй энэ амаргүй цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байж, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд учирсан уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ” гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй