Шууд Chart

“Хүрээ” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг сэтгэл ханамжийн судалгааг цахимаар авч эхэллээ

2022-11-01 10:44:45

“Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь сэтгэл ханамжийн судалгаа авах цахим системийг нэвтрүүлжээ. 

Тус амаржих газар нь удирдлагын зохион байгуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах зорилгоор тус судалгааг цахимаар авч эхэллээ. 

Сэтгэл ханамжийн судалгааг эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтнаас, амбулаторийн үйлчлүүлэгчээс, хэвтэн эмчлүүлэгчээс  бүлэг асуумжаар цуглуулж үр дүнг нэгтгэх аж. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Хүрээ” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг сэтгэл ханамжийн судалгааг цахимаар авч эхэллээ   
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй