Шууд Chart

“Оны шилдэг бүтээл-2022” үзэсгэлэн энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ

2022-11-01 10:54:07

 

Монголын уран зургийн галерейн их танхимд нээгдсэн “Оны шилдэг бүтээл-2022” үзэсгэлэн энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны “Журам батлах тухай” 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах зорилготой юм.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ёслол “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулсан тус үзэсгэлэнд 96 уран бүтээлч уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникийн төрөлд 131 бүтээл ирүүлжээ.

Соёлын сайдын 2022 оны А/355 дугаар тушаалаар томилогдсон орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийн дагуу журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, үзэсгэлэнгийн шаардлагад нийцэхгүй 34 бүтээлийг хасч, 97 бүтээлийг нэг шатад шалгаруулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Оны шилдэг бүтээл-2022” үзэсгэлэн энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй