Шууд Chart

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Урологи-андрологийн тасгийн их засварыг хийж, ашиглалтад оруулжээ

2022-11-01 12:55:42

Улсын хэмжээнд бөөр, шээсний замын тусламж, үйлчилгээг үзүүлдэг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Урологи-Андрологийн тасгийн их засварын ажил дуусч, ашиглалтад оржээ.

Эмнэлэг анх удаа гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоос буюу нийт 340 гаруй сая төгрөгөөр Урологи-Андрологийн тасагт иж бүрэн засварыг хийж гүйцэтгэжээ. Тасгаар жилд 3000 орчим иргэн үйлчлүүлэхээс гадна 2800 орчим иргэн дурангийн болон нээлттэй мэс засал ордог бол бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 25-30 иргэн ордог аж.

Тасаг нь нийт 44 ортой бөгөөд есөн эмч, 14 сувилагч, таван туслах сувилагч нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамнаас энэ төрлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт бөөрний дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хөдөө, орон нутагт хийх бүрэн боломжтой болсон. Ингэснээр тус эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо багасчээ.

Ташрамд дурдахад, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь гүйцэтгэлийн санхүүжилтээр олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ерөнхий мэс заслын хоёр тасгийг засварлах ажлыг эхлүүлсэн бол ажилчдын оффисийг шинээр тохижуулах ажлыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнээс гадна нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээс гадна 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа болох тус бүр нь 30 сая төгрөгийг олгоод байгаа юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Урологи-андрологийн тасгийн их засварыг хийж, ашиглалтад оруулжээ   
Үзсэн: 2469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-24 19:58
уралогт үзүүлэх цаг

Бидэнтэй нэгдээрэй