Шууд Chart

Нарны аймгийн гарагууд хэрхэн эргэлддэг вэ

2022-11-01 13:15:09

Орчлон ертөнцийн тухай өнөөгийн төсөөлөл асар уудам орон зайг хамарч байна. Нарны аймагт одоогоор есөн гарагтай.

Нарны аймгийн гарагуудыг нарнаас алслагдах дарааллаар нь нэрлэвэл, Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван /Дэлхийн ван гарагийг бага гарагийн ангилалд оруулах болсон/. Нар, дэлхийн хоорондох дундаж зай /150 сая км/-ыг нэг одон орны нэгж зай гэж нэрлэдэг.

Манай гарагт хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс бол өөрийнх нь цорын ганц дагуул болох сар юм. Сар нь дэлхийг 384000 км радиустай тойрог замаар эргэх ба ийм зайг цагт 100 км хурдтай галт тэргээр зогсолтгүй явна гэвэл хагас жил шахам хугацаа шаардагдана.

Гэтэл вакуум гэж нэрлэх нэн сийрэг орчинд гэрэл тарах хурдаар энэ зайг дөнгөж нэг сек гаруйхан хугацаанд туулна. Агааргүй орчинд гэрэл тарах хурдыг орчлонгийн хамгийн дээд хурд гэж үздэг.

Энэ хурд ойролцоогоор 300000 км/сек байдаг тул нарнаас цацрах гэрэл дэлхийд ердөө л найман минут гаруйхан хугацаанд ирэх нь байна.

Тэгвэл гэрэл дэлхийгээс Дэлхийн ван гараг хүрэхэд таван цаг, манай нарны аймгийн нэг захаас нөгөө зах хүрэхэд 11 цаг, бидэнд хамгийг ойр орших Өмнөд хаалганы гялаан од хүрэхэд 4.3 жилийн хугацаа шаардагдах ажээ.

Эх сурвалж: Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв


Нарны аймгийн гарагууд хэрхэн эргэлддэг вэ  
Үзсэн: 1725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-08-15 10:47
Гоё

Бидэнтэй нэгдээрэй