Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт болно.
Үүнд “Шилдэг олон улсын уран сайхны кино-2023” номинацад орон бүрээс бүтээлээ явуулснаас Монголоос жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны кино хяналтын үзлэгт орж байгаа аж.
Тус киноны зохиолийг Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэжээ.
Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсынхаа театрт гарсан байх ётой аж.
Энэ төрлийн бүтээлд АНУ-аас гадуур бүтээсэн, харилцан ярианы 50-аас дээш хувь нь англи хэлээр бус харилцан ярианы бичлэгтэй, хүүхэлдэйн болон баримтат киног багтаасан бүрэн хэмжээний киног хэлдэг байна.
Жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" кино Оскарт нэр дэвшинэ | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.