Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадмын бүртгэл эхэллээ.
Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулахаар болжээ.
“Болор цом-40” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлэх найрагчид тухайн онд бичсэн ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй хоёр шүлгээ ирүүлэх аж. Гэхдээ нэг бүтээл нь Эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байх бөгөөд энэ жил СТӨ-д болно.
Бүргэлийн хугацаа энэ сарын 18 хүртэл бөгөөд MZE.khoroo.@gmail.com хаягаар илгээж болох нь ээ.
“Болор цом-40” наадам нийслэл хотод болно | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.