Шууд Chart

Австралийн гео шинжлэх ухааны агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа

2022-11-02 12:13:29

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны томилолтын баг /2022.11.01/ Geosciеnce Australia /Австралийн гео шинжлэх ухааны агентлаг/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Австрали улс геологи, хайгуулын салбартаа “Exploring for the Future” төслийг 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд газрын гүн дэх эрдэс баялаг, гүний ус, эрчим хүчний талаарх шинжлэх ухааны шинэ мэдээ, мэдээллийг өмнө нь байгаагүй түвшинд авахын тулд тэргүүлэх эрдэмтэд инновацилаг техник, технологийг ашиглан судалгаа хийдэг. Арга зүйн хувьд геофизикийн судалгаа, геохимийн дээж, гидрологийн зураглал, давхарга зүйн өрөмдлөгийг ашиглан мэдээлэл цуглуулдаг байна.
 
Манай улсад энэхүү цогц судалгааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учир хөтөлбөрийн агуулга, хүрсэн үр дүнгийн талаарх арга туршлагыг томилолтын бүрэлдэхүүн судлан санал солилцлоо.
Түүнчлэн уулзалтаар хайгуулын судалгааны нарийвчлал, энэ салбарт нэвтэрсэн орчин үеийн технологи, шинэлэг ололтуудыг Монгол Улсад нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Мөн газрын ховор элемент, батарейн түүхий эдийн геологи, хайгуулын чиглэлийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад 3-6 сарын хугацаатай тогтмол урьж ажиллуулах, энэ чиглэлээр байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг тавьжээ.
 
Эх сурвалж: УУХҮЯ

Австралийн гео шинжлэх ухааны агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй