"Монсудар" хэвлэлийн газар, Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран дэлхийн сонгодог уран зохиолуудыг сонсдог ном болгож байгаа билээ.
Тэгвэл Хятадын алдарт зохиолч Зян Руны "Чонон сүлд" романыг сонсдог ном болгон гаргаж байгаа бөгөөд манай өгүүлэхүйн ухааны мастерууд болох Д.Билгээ, Г.Равдан, О.Оюун, Ө.Наранбаатар, Ш.Бямбацогт нарын олон уран бүтээлчийн уншиж, МҮОНР-гийн ерөнхий найруулагч С.Даваадорж найруулан бэлтгэжээ.
Энэ роман нь МҮОНР-гоор өнөөдөр 17:00 цагаас эхлэн сонсогч түмэнд хүрэх бөгөөд 22:00 цагаас давталт нь явах юм.
Энэ талаар өнөөдөр МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр МҮОНР-гийн нэвтрүүлгийн албаны дарга Б.Баярсайхан, "Адмон" группын захирал Р.Энхбат, найруулагч С.Даваадорж нар албан ёсоор мэдэгдлээ.
Тус хэвлэлийн бага хурлын бичлэгийн бүрэн эхийг ЭНД-ээс үзнэ үү....
"Чонон сүлд" романыг сонсдог боллоо | ||
Үзсэн: 2327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.