Шууд Chart

“Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-ний талаар мэдээлэл хийлээ

2022-11-02 19:34:26

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад “Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-г 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр танилцууллаа.

Дүн шинжилгээг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастанья танилцуулж, 2022 оны олон нийтийн санал бодлын судалгааны онцлох үр дүнгийн талаар мэдээлэл хуваалцав.

Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны гар утас ашигладаг нийт 2500 гаруй иргэнээс олон шатат санамсаргүй түүврийн аргыг ашиглаж судалгааг явуулсан байна.

 

Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд, сонгуулийн тогтолцоо,  улс төрийн нам, Засгийн газар болон институцүүд, тэгш хамралт ба иргэний оролцооны талаарх иргэдийн санал бодлыг шинжилснээс гадна үнэт зүйлс, үзэл баримтлал ба эрх чөлөө, авлига, мэдээллийн эх сурвалж, хүн ам зүйн мэдээлэл гэсэн чиглэлүүдээр судалгаа хийжээ.

Мэдээлэл асуулт, хариултаар үргэлжилж, нийт 50 гаруй алба хаагчид цахимаар оролцсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


“Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-ний талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй