Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг:
“Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн” сэдвээр ШУА-ийн ХЗХ-ийн ажилтан доктор Гөрөөчингийн Гэрэлмаатай ярилцсан ярилцлага сонсгоно.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан, “Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн ХЗХ-ийн ажилтан доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож ”Нуруугаа авахуулсан морь шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож ”Завдаа, зарам, загьсах, зуйгар” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “запас, зенит, категори, катушка” зэрэг үгийн утга тайлбарлана.
Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.