Шууд Chart

Д.Ганболдын дараагийн өрсөлдөгч нь Казахстаны тамирчин боллоо

2022-11-03 10:20:18

 

Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 54 кг-ын жинд манай ОУХМ Д. Тайландын Фануват Чоожанаттай тулалдаж, 3:2 ялалт байгууллаа.

Д.Ганболд энэ сарын 6-нд тус тэмцээний хамгийн гол өрсөлдөгч болох Казахстаны тамирчин Махмуд Сабырхантай тулалдана.

Махмуд Сабырхан нь Казахстаны хамгийн ирээдүйтэй боксчин гэгддэг бөгөөд 2021 оны ДАШТ-ий 54 кг-ын жингийн мөнгөн медальт юм. Тэр тэмцээний алтан медалийн төлөө Японы боксчин Томоя Цүбойтой тулалдаж ялагдсан байдаг. Азийн залуучуудын гурван удаагийн аварга, 21 настай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Ганболдын дараагийн өрсөлдөгч нь Казахстаны тамирчин боллоо  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй