
“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн”-ийн эхний өдрийн арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл үдээс хойш Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Бандар Бин Ибрахим Алхорайеф, Энэтхэг улсын Уул уурхайн сайдын төрийн нарийн бичгийн дарга Вивек Барадваж нартай уулзлаа.
Манай гурван улсын хувьд ашигт малтмалын салбарт харилцан туршлага, мэдлэг солилцох, ялангуяа газрын тосны салбарт болон энэ чиглэлийн геологийн суурь судалгаа, хайгуулын ажилд хамтран ажиллах боломжууд их бөгөөд энэ талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтын үр дүнд Энэтхэг улсаас энэ онд багтаж салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг УУХҮЯ, холбогдох агентлагууд дээр ирж ажиллах бол Саудын Арабын Хаант Улсын хувьд манай улстай геологи, уул уурхайн салбарт төдийгүй бусад олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Саудын Арабын хаант улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Энэтхэг улсын уурхайн сайдын ТНБД-тай уулзав | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.