Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл үргэлжилж байна.
МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, өдгөө 29 дахь жилтэйгээ золгож байна.
Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.
МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулсан “Утгын чимэг” наадамд “уралдах” бүтээлийг энэ сарын 15 хүртэл бүртгэх юм байна.
“Утгын чимэг” наадмын бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.