ОХУ, Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа холбоо 2022 оны сүүлчийн хагас жилээс хойш амжилттай хөгжиж байна. ОХУ-ын Спортын яам, БТСУХ-ны 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын хоккейн баг Улаан-Үүд хотноо болон олон улсын тэмцээнд оролцоод ирлээ.
ОХУ-ын дорнод бүсийн "Золотая Нерпа" олон улсын тэмцээнд нийтдээ найман багийн 200 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж, U12 насны ангилалын АШТ-ээс Монгол Улсын "Мэргэн" хоккейн академийн "Бамбаруушууд" баг амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хоккейн эх орон ОХУ-аас алтан медаль хүртлээ.
Тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар баг, ОХУ, Улаан-Үүд хотын "IceBars", Буриадын Кабанск аймгийн "Сарман" баг, Эрхүү мужийн "РСШОР" хүүхдийн спортын сургуулийн баг оролцжээ.
Монголын хоккейн багийн хүүхдүүд маш уран гоё тоглолтуудыг үзүүлж, хурд хүч, техник, гулгалт, тэсвэр тэвчээрээ харуулж, нэг баг болон амжилттай тоглож Монгол улсынхаа төрийн дууллыг ийнхүү эгшиглүүлсэн юм. Монголын "Бамбаруушууд" баг нь нийтдээ таван тоглолт хийснээс нэг тэнцэж, дөрөв хожиж, нэг ч хожигдолгүй түрүү байрын шагналыг хүртэж чадлаа. Өсвөрийн хоккейчдыг “Хас” банк, “Мобиком”, “Mongol Bazalt” компани, Улаан-Үдийн консулын газар, тус хоккейн клубийн эцэг эхчүүд, багш дасгалжуулагч нар нь тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн байна.
"Бамбаруушууд" баг хоккейн эх орон ОХУ-аас алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.