Шууд Chart

Өвлийн төрлийн тэмцээн Орхон аймагт болно

2022-11-03 14:28:34

Спортын салбарын хөгжил, орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадам, Монголын хүүхдийн спортын XII наадмын өвлийн төрлийн тэмцээнийг Орхон аймагт зохион байгуулахыг дэмжив.

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” гэж заасны дагуу Орхон аймаг Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн.

Энэ дагуу Биеийн тамир, спортын улсын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймагт ажилласан юм.

Тус наадмыг зохион байгуулснаар Орхон аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм. Орхон аймаг бол өвлийн спортын наадмыг зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, материаллаг бааз, цаг уурын таатай нөхцөл нь давуу тал болохын сацуу улсын хэмжээний тэмцээн, уралдаан зохион байгуулсан туршлагатай билээ.

Наадам ирэх оны хоёрдугаар сард болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвлийн төрлийн тэмцээн Орхон аймагт болно  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй