Шууд Chart

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлан, хамтран ажиллана

2022-11-03 15:48:43

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Инженерийн барилга байгууламж, технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Сэмхи Ли, Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн профессор Чой Жон Гуан болон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн хариуцагч Б.Цэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн талаар хэлэлцэж, Сөүл хотод хэрэгжсэн ижил төстэй төслүүд болон БНСУ-ын туршлагын талаар мэдээлэл солилцсон юм.

Хотын дарга “Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Туул, Сэлбэ голыг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, урсцыг сайжруулснаар Улаанбаатар хотын уур амьсгалыг зөөллөх, чийгшлийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээлээ.

Тус төсөлд БНСУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тус улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ онцлов. Мөн нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ Хотын дарга илэрхийлсэн юм.

 


Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлан, хамтран ажиллана  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй