Шууд Chart

Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

2022-11-03 19:14:06

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тус улсын Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын захирал Манахи Пакаратид Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.

Энэ үеэр Элчин сайд болон М.Пакарати нар Монгол, Чилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдагаа тэмдэглэж, Элчин сайдын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэв. Элчин сайд Ш.Батцэцэг талуудын хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.


Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй