Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Тэмцээний гурав дахь өдөр манай улсын хоёр боксчин хоёулаа Тайландын тамирчидтай тулалдсан.
Тодруулбал, эрэгтэй 75 кг-ын жинд ОУХМ Ж.Отгонжаргал Тайландын Borworn Kadamduan-тай эхний тойрогт таарч, Ж.Отгонжаргал 2:3 харьцаагаар ялагдлаа. Сири, Алжирын шүүгчид манай боксчинд ялалт өгсөн бол Тайвань, Итали, Ирландын шүүгчид Тайландын тамирчныг ялсан гэж үзжээ.
Эмэгтэй 57 кг-ын жинд Орхон аймгийн ОУХМ М.Намуун эхний тойрогт Тайландын Нилаван Течасуптай учраа таарч 5:0 харьцаагаар мөн л ялагдал хүлээв.
Ж.Отгонжаргал, М.Намуун нар тэмцээнээ дуусгала | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.