Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзав

2022-11-05 10:44:57
Error loading player: No playable sources found

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзлаа. 

"Оюу Толгой" төсөл амжилттай хэрэгжсэнээр манай улсын төсвийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийн орлого нэмэгдэхийн сацуу Монголын залуучууд уул уурхайн шинэ техник технологи эзэмшиж, барууны бизнесийн арга барилд суралцаж буй нь үнэлж барашгүй хөрөнгө оруулалт болохыг Гадаад харилцааны сайд онцлон тэмдэглэв.

Хатагтай Дэйрдрэ Лингэнфэлдэр "Оюу Толгой" төслийн үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хийж, төслийн олборлолт болон санхүүгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжин, сайн чанарын зэс болон хүдрийн тогтвортой үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулж буйгаа танилцуулав.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг "Оюу Толгой" уурхайн үйл ажиллагаатай танилцахыг Дэйрдрэ Лингэнфэлдэр урив.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй