НМХГ автозасварын болон угаалгын үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн боловсон хүчин, ажиллагсдын мэргэшсэн байдалд шалгалт хийжээ.
Уг шалгалтаар “Май кар”, “Хүнд машин механизм”, “Дельта авто сервис”, “Мистер ланд”, “Доктор авто сүлжээ”, “Эм Эйч Кэй Эс Эй Эс”, “Альфа моторс”, “АСТ”, “Боорчи”, “Дүдэ”, “Ялгуусан” ХХК, “NT” болон “Formula-1” зэрэг угаалгын газар шалгалтад тэнцсэн байна. Харин бусад аж ахуйн нэгж хэмжилзүйн мэргэжлийн байгууллагаар баталгаажуулалт хийлгээгүй, тухайн жилд үйлчлүүлсэн хэрэглэгчдийн талаарх судалгааг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгдөггүй, хэрэглэгчдэд үнэн мэдээлэл өгөхөөс зайлсхийдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Уг шалгалтад нийтдээ 60 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
НМХГ АВТОМАШИНЫ ЗАСВАР, УГААЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ШАЛГАЛАА | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.