Шууд Chart

Мото спортын тамирчид таван медаль хүртлээ

2014-07-03 09:18:37

Оросын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаан өнгөрсөн сарын 28-29-ний өдрүүдэд Эрхүү мужийн Ангарск хотноо болжээ. 

Энэхүү тэмцээнд манай улсын Авто машин мотоциклийн спортын холбооны мото спортын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Ази тивийн аварга ОУХМ Э.Халиунболд 250 сс, 450 сс ангилалд түрүүлж, хошой алтан медаль хүртсэн бол ОУХМ Х.Тэмүүжин дээрх ангилал тус бүрт хүрэл медаль зүүжээ.
 
Мөн 250 сс ангиллын ОХУ-ын залуучуудын улсын аваргын уралдаанд спортын мастер Х.Мөнхболор гуравдугаар байр эзлэж, хүрэл медалийн тавцанд зогссон амжилт үзүүлжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Мото спортын тамирчид таван медаль хүртлээ  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй