Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Хангал Тайланд Улсын лигт легионер тамирчнаар тоглохоор эх орноосоо мордлоо.
"Натур Ноён Мед" клубын тамирчин тэрбээр 20 настай. Түүний өвөө волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Ренчин, аав нь волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Р.Тамираа юм.
Тэрбээр “Тив, дэлхийн болон Олон улсын тэмцээнд оролцож, гадны оронд легионер тамирчнаар тоглохыг хүсдэг” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан бөгөөд мөрөөдлөө ийнхүү биелүүлж байгаа нь энэ билээ.
Т.Хангал Тайландын лигт легионер тамирчнаар тоглоно | ||
Үзсэн: 385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.